Тамгын газрынхан ажлаа тайлагнаж байна

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан саяхан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын Тамгын газрын тайланг сонсохоор төлөвлөжээ. УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар 2012, 2013 оны тайлангаа байнгын хорооны гишүүдэд танилцуулж байна.

УИХ-ын Тамгын газрынхан 2012 онд 271 хууль, 133 УИХ-ын тогтоол, 407 санал дүгнэлтийг чуулганаар хэлэлцэн батлахад мэргэжлийн арга зүй, зөвлөгөө өгч ажиллажээ. Өнгөрсөн онд нэгдсэн чуулган 330 удаа хуралдахад 1500 тэмдэглэл хөтөлсөн байна. Мөн өнгөрсөн онд УИХ-ын Тамгын газрын номын санг Турк улсын төслийн хүрээнд цахимжуулж, материалыг архивлажээ. Өнгөрсөн онд 17 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авах байснаас 15 тэрбум 482 төгрөгийн санхүүжилт авч, төсвийг хэмнэж, аудитын шалгалтаар зөрчилгүй хамт олон болсон аж. Энэ оноос шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа гэдгээ Тамгын газрын дарга Д.Болдбаатар танилцуулгадаа хэлж байв.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ