
Нийслэлийн Засаг даргын “2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/872 тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил өнөөдрөөс 17-ныг дуустал үргэлжилнэ.
Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг бүр дээр товчоо байгуулан ажиллаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ