Хайнаньд улаан өнгийн сэрэмжийн дохио өглөө
Хятадын Засгийн газар Бай Хэ хар салхи өнөөдөр 11 цагийн орчимд Хайнань арлаар дайрахтай холбогдуулан улаан өнгийн сэрэмжийн дохиог өглөө. Арлын хэмжээнд хоёрдугаар зэрэглэлийн арга хэмжээ авч, 20 мянга гаруй загасчны онгоцыг боомтод хашиж, 100 мянган гаруй иргэнийг байгалийн гамшигийн үед хэрэглэхээр болсон “Ихан” орогнох байранд байрлуулсан байна.
Бай Хэ хар салхи 12 км-ийн цагийн хурдтайгаар баруун тийш салхилж байгаа гэнэ. Хар салхи 16-ний өдөр Си Ша аралд хүрэх үедээ хар салхины хамгийн дээд хэмжээнд хүрэх төлөвтэйг загасчдад анхааруулжээ. 15-16-ны өдрүүдэд Хайнань аралд ширүүн бороо орж, арлын өмнөд хэсгээр 8-9 баллын газар хөдлөлт болох магадлалтай хэмээн цаг уурын газраас мэдээллээ. Мужийн усан сангаас үерийн усны төвшингөөс доогуур байлгах ажиллагаа явуулж, 5000 гаруй аврагч ажиллаж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ