
Хойд Африкийн Марокко улсад энэ оны зургадугаар сард Арабын хувьсгалын нөлөөгөөр төр засаг өөрчлөгдсөнөөс хойш анх удаагаа парламентын сонгууль боллоо.
Арабын хувьсгалаар төр засгийн эргэлт гарсан улс орнууд эхнээсээ ийнхүү парламентын сонгуулиа хийж эхэлээ.
Сарын өмнө Тунис улс сонгуулиа явуулж исламын хүчин ялалт байгуулж байсан бол Мароккод мөн адил исламын нам ялалт байгуулж олонхи болжээ.
Мароккогийн парламентын сонгуульд оролцсон намуудаас хамгийн олон буюу 107 суудал авсан нь Марокогийн Шударга ёс, хөгжлийн нам буюу исламын үзэл баримтлалтай нам байлаа хэмээн тус улсын дотоод хэргийн сайд Таиб Черкаиоу өчигдөр мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ