
Өчигдөр орой Улаанбаатарын цагаар 22 цагийн орчимд Эмээлт өртөөнөөс баруун хойд зүгт 11 км-ийн зайд магнитуд нь M=3.6-тэй газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдээлж байна. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 47.95 уртраг 106.49 байжээ. Мөн энэ сарын 13-ны 07.16 минутад Булган аймгийн Баян-Агт сумаас зүүн хойд зүгт 20 км-ийн зайд 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ