
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгээд байна. Дээр дурдсан хуульд анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулахаар тогтоосон нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс хэн боловч оролцож болохгүй гэсэн заалтыг зөрчсөн хэмээн иргэн О.Баясгалан үзэж энэхүү мэдээлэл ирүүлсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ