Гишүүд Тамгын газрынхныг шүүмжилж, Парламентын ордон барихад анхаарав

6
Байнгын хорооны ажиллагаа нэг л биш ээ
6
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-УИХ-ын бүлгийн туслах, зөвлөхүүдтэй Тамгын газрынхан нэг амьтайгаар ажиллах ёстой. Бүлгүүдийн үйл ажиллагаанд туслах, зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах, санал солилцох тал дээр дутагдалтай ажиллаад байна. УИХ-ын үйл ажиллагааны бодлогын асуудал шийддэг гол цэг нь байнгын хороо. Байнгын хорооны үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын төвшин нь хууль гаргах хэмжээнд явагдахгүй байх шиг анзаарагддаг. Зохион байгуулалт нь нэг л биш. УИХ-ын гишүүдийн ирц, төлөөлөл хангагдсан байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс дотоод зохион байгуулалтаа эргэж хар. Циркийн манежинд суусан юм шиг улстөржилт нь ихсээд байна. 2014 оны төсөвт байнгын хорооны үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарна уу.
Цалинг нь нэмье
6
УИХ-ын дэд дарга Л.Цог:
-Парламент 23 жилийн настай байна. Тамгын газрын хувьд хангамж, нөхцөл өнөөдрийн төвшинд байхад үүнээс цааш сайн ажиллаж чадахгүй. Кувейтын тал туслаад Парламентын ордноо барья гэж яриад 10 гаруй жил боллоо. Хурдан барих шаардлагатай. Тамгын газрынхны цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол цалин өндөртэй газар руу мэргэшсэн хүмүүс нь явна шүү дээ. Ямар ч улс төрийн хүчин ялсан бай Тамгын газрыг хөдөлгөж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.
6
Туршлагатай хүмүүсийг ажиллуулъя
7
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Сонгуулийн үр дүнгээс хамаараад тал бүрийн мэргэжлийн туршлагатай хүмүүс ажилладаг байгаасай гэж боддог. УИХ-ын дэгийн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Байнгын хороод, бүлгийн ажлын алба, зөвлөх туслахын үйл ажиллагааг нягтруулах шаардлагтай.
6
Бичиг соёл дээрээ анхаараарай
6
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулаад Төсвийн алба байгуулмаар байна. Засгийн газар дээр төсөв боловсруулаад өргөн барьж байгаа процесс хоёр хэлбэртэй болчихоод байна. Чанарын хувьд муудаж байна. Төрийн албаны сүлжээгээр цалинжуулаад ажиллуулбал хүн ирэхгүй. Тиймээс төрийн албаны сүлжээнээс гадуур цалинжуулах хэрэгтэй болов уу. Судалгааны алба суурь судалгаа хийж чадахгүй. Судалгааны албаныхан хийсэн судалгаагаа зузаан ном болгоод хэвлэчихдэг. Үүнийг нь хүмүүс жишээлэн хэлдэг. Харин судалгаа хийсэн хүмүүс хариуцлага хүлээдэггүй. Оюутолгойтой холбоотой хийсэн судалгаан дээр маш их мөнгө төлсөн. Гэтэл ганцхан хуульч хүн тэр судалгааг хийжээ. Хийсэн судалгааныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэнэ. . Тийм учраас лавлагааны хэмжээнд л ажиллах хэрэгтэй. Суурь судалгааг эрдэмтэн мэргэд, хариуцлага хүлээх хүмүүсээр хийлгэсэн нь дээр. Төрийн ордонд цахим сүлжээ ажиллаж байна. Гэхдээ зарим хэсэгт нь сүлжээ ажиллахгүй. Тиймээс хүчтэй, хурдтай сүлжээ тавих нь зүйтэй. Гадаад харилцааныхан бичиг соёл дээр анхаармаар байна. Зөв бичгийн дүрэм дээр маш их алдаа гарах юм.
6
Барилгын ажлыг ирэх хавар эхлүүлье
6
УИХ-ын дэд дарга М.Энхболд:
-Парламетын ордны барилгын талаар анхаарал тавих ёстой болов уу. Би 2011-2012 оны хооронд хоёр жилийн хугацаанд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаасаа Парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байлаа. Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам.метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгаа ч хийгдсэн. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурган дээр экспертиз хийгээд барилгын ажил хийхэд бэлэн боллоо. Монголын болон Кувейтын талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Ганцхан Сангийн сайдын гарын үсэг зурагдаад, ажлаа эхлэх байлаа. Төсөв дээр тодорхой хэмжээний мөнгө орохоос гадна Кувейтын сангаас дутагдаж байгаа хөрөнгө дээр мөнгө нэмнэ гэвэл ажлыг эхлүүлнэ гэж ярилцаад үндсэндээ жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ ажил зогсонги байдалтай боллоо. Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яах вэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой. Байршлын талаар олон байр суурь явдаг. Үүнийг УИХ-ын байнгын хорооны тогтоолын дагуу явах хэрэгтэй. Хүн бэлэглэж байгаа мөнгийг ашиглаж чадахгүй хэдэн жил боллоо. Төр ямар их хүнд сурталтай юм бэ гэдгийг харуулж байна. Ирэх хавар энэ барилгын ажлыг эхлүүлээч ээ. Ажиллах нөхцөл байдал муу байгааг шинэ барилга барьсанаар шийднэ. Өнөөдөр энэ барилгыг хичнээн тордоод сунахгүй, тэлэхгүй учраас боломж байхгүй. Төр улс барилга байшинтай байж төр улсаа удирдана.
6
Ажлын шалгуурыг тогтоож өгмөөр байна
6
УИХ-ын гишүүн Г.Бурмаа:
-Дадлага хийдэг туршлагыг нэвтрүүлье. Оюутнуудыг болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг байнгын хороодод дадлага хийлгэдэг байя. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын ажил дүгнэх шалгуурыг тодорхой болгомоор байна. Туршлагатай хүмүүст нь ажлын ачаалал их байна. Зарим ажилтнуудыг нь харахаар байнгын хорооны ирц бүрдүүлэх, гишүүдийн гар өргөсөн тоо тоолохоос өөр ажил хийдэггүй юм уу гэж харагддаг. Тиймээс ажлын шалгууруудыг тодорхой болгомоор юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ