Төсвийн алдааг олж харсан нь Н.Алтанхуяг сайдын давуу тал гэдгийг иргэд хэлж байна

img

Тогтолцооны гажуудал, авлига хээл хахууль, албан тушаалтнуудын хэрээс хэтэрсэн дураараа авирлалаас шалтгаалан сүүлийн жилүүдэд УИХ-аар батлагдан гарч, Засгийн газрын нэрээр хийгдэж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө санхүү, цаг хугацааны ихээхэн гажуудал үүсч, улсын төсвийн мөнгө хэдэн арван тэрбумаараа салхинд хийсэх болсон нь хэнд ч нууц биш.
:
Энэ бүх хулгай, луйврыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг олж харснаар тэмцлээ эхлүүлсэн, Нөгөө талаар Н.Алтанхуяг сайдыг Монголын нийгэм, олон нийт ойлгож байгаа нь мэдээллийн тэргүүлэгч сайт news.mn, olloo.mn, gogo.mn, sonin.mn, зэрэг сайтуудаар явж буй иргэдийн санал асуулга харуулж байгаа гэж болно.
.
Тиймдээ ч түүний тэргүүлсэн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах маш том давуу тал болж байна. Учир нь, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар хуучин Сангийн яамны олж хардаггүй байсан здийн засаг, төсвийн бодлого хоёрыг салгаж Монгол Улсын эдийн засагт үүсчихээд байгаа хөөс нүдэнд үзэгдэн гарт баригдахуйц тодорхой болсон.
.
Энэ талаар УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодорхой дурдсан. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудыг хэлэлцэхийн өмнө "Хөөсөрчихсөн төсвөө  зогсоож, илүү эардлаа хасч, гажигийг нь засъя" хэмээн баримт нотолгоо сайтай илтгэл тавьсан нь зарим нэгэн сайдаасаа болоод нэр хүнд нь базаахгүй байгаа шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг сонгогчид арай өөр нүдээр харахад хүргээд байгаа.
.
Өөрөөр хэлбэл, өмнөх аль ч Засгийн газрын үед яригдаж байгаагүй сэдвийг зоригтой барьж авснаараа онцлог юм. 2000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 их наяд болсон. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоосоо ес дахин өссөн.
:
Үүнд эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал засвар 2.7 дахин, гадаад томилолтын зардал найм дахин, гадаадын зочны зардал 6,2 дахин, хурал зөвлөгөөн 15,3 дахин өссөн нь төсөвт хүндрэл учруулж байгаа хамгийн тод баримт юм, Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгууд баригдаж дуусалгүй, он дамнуулан анхных нь төсвийг хэд дахин өсгөдөг гажиг өнөөдөр хэвийн үзэгдэл болжээ.
.
Анхны үнэлгээ нь 800 саяд төсөвлөсөн байшинг гурван он дамнуулан гацаасны эцэст төсвийн зардал нь найман тэрбум болж хувирсан жишээ бий. Барилга барихад аль социализмын үеэс одоог хүртэл өвлөгдөж ирсэн 12 000 стандарт буюу ажилбар мөрдөгдаж байгаа гэж яригддаг.
.
.
Гэтэл үнэн чанартаа амьдрал дээр 1000 орчим нь л мөрдөгддөг байна, Харин аливаа барилгын төсөв гаргахдаа тэдгээр 12 000 стандартыг бүгдийг хамруулдаг хэрнээ яг газар дээрээ тухай бүрт нь өөрчилчихдөг учир адилхан сургуулийн барилгын төсөв зургаан тэрбумаар ялгаатай гарч байгаа юм.
.
Өөрөөр хэлбэл, 2011 онд Сэлэнгэд 800 саяар усан басеейн барина гэсэн ажил сунжирсаар өдгөө 4,5 тэрбум болсон нь улсын төсвийг эрх мэдэлтнүүд хэрхэн хулгайлан завшиж байгаагийн хамгийн энгийн жишээ
.
Завханд хөгжимт жүжгийн театрыг гурван тэрбумаар эхлээд 10 тэрбумаар дуусгах гэх мэт маш олон олиггүй түүх бий. Улаанбаатар хотод Гандангийн өргөтгөл 2,5 тэрбумын төсөвтэй эхэлсэн бол одоо 18,3 тэрбум хүрчихсэн. Өмнө нь энэ бүхэн нэг гар дор төвлөрдөг байсан тул "эзэн холбогдогч" нь илэрч хариуцлага, сахилга ярьж байсан удаагүй.
6
Эх сурвалж: Unen.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баагий:
Сүүлийн 20 жилийн хугацаанд ажилсан бүх ерөнхий сайд нараас хамгийн балай нь энэхүү Алтан хуяг мөнөөс мөн бөлгөө
2013-10-15
ffffff:
erunhii said zuv um hiij baina. tusviinhen arai dendvv um.
2013-10-15
Uudam:
erunxii said Altanxuyg zuw ajillaj bga shv ulam erchimtei ajilaarai demjij bna
2013-10-15
Mongol hun:
Hehe. Zuudee yarih geed hulgaigaa yariv gedeg bolh ni ee. Uuriinhuu hiisen aldaag olond delgej chadvar medlegguigeeree yundaa gaihuuldag yum. Altantuya gedeg etseg ehiin ugsun neriig, yosolj avsan ehneree ulaih ch ugui solidog chi ch dee oliggui amitan daa. Hezee neg zailj Mongol orond buyan boloh yum bol doo. Chinii uyed Mongoliin tur suireh tavilantai baij dee, hoorhii.
2013-10-15
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГА. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-15
Зочин:
Төрийн Хянан Шалгах Байгууллагыг эргээж сэргээгээд наад олон төсөв луйвардаж идэгчидээ шалгаад бариад хориод байвал төсвийн луйвардалт зогсоно.
2013-10-15
Шшшш:
Энэ алтанхуяг энэ нэг мэдээгээ хэдэн едер дараалж тарааж байгаамдээ чааваас.
2013-10-15