Нэг их наяд төгрөг банкуудад байршуулжээ

6
Өнгөрсөн хугацаанд төв банкнаас өнгөрсөн 11 сарын турш гурван их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлсэн юм. Нийлүүлсэн их хэмжээний мөнгийг хэрхэн хувиарласан тухайд Монгол банкнаас тайлбар өгсөн.
6
Эхний ээлжинд эдийн засагт учирсан хүндрэлийг саармагжуулах, болзошгүй хямралаас сэргийлэхийн тулд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах зорилгоор гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийсэн. Энэ нь зах зээлд мах, гурил, шатахууны нөөц болсныг, тэр нөөц нь эргээд эдгээр суурь бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байхад эергээр нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
5
Банкны системээ эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй газар нь Монголбанк. Тиймээс 900 тэрбум төгрөгийн хадгаламжийг банкны систем дээр байршуулсан.
Үүний дараа бид мөнгөний нийлүүлэлтийг орон сууцны санхүүжилтийн ипотекийн тогтолцоо бий болгох зорилгоор хийсэн. Энэ зорилгоор нэг их наяд төгрөгийн эх үүсвэрийг банкуудад байршуулсан байна. Гуравхан сарын дотор бараг есөн мянган өрх айл, иргэд шинээр ипотекийн зээл авсан байна. Энэ хүмүүсийн хуримтлал ирээдүйд инфляци бага байхад маш чухал нөлөөтэй гэдгийг Монгол банкнаас тайлбарлаж байгаа юм.
5
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ