Гэрээнд гарын үсэг зурахаас татгалзлаа

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн санаачилсан “Үл довтлох гэрээ”-нд Пхеньян гарын үсэг зурахаас татгалзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох болзолтой байсан гэрээнээс тус улс татгалзсанаас болж, хоёр улсын харилцаа дахин хурцадмал байдалд орлоо гэж НҮБ-ын Аюулгүй зөвлөл үзэв. Энэхүү гэрээг Хойд Солонгосын тал үзэглэсэн тохиолдолд л НҮБ болон АНУ хүнсний тусламж илгээх төлөвлөгөөтэй байжээ. Пхеньян гурав дахь удаагаа цөмийн туршилт явуулсны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм.

Өнгөрсөн жилээс хойш санал болгосон тус гэрээг Ким Чен Ун “БНАСАУ-ын ирээдүйд аюул учруулах магадлалтай” гэж татгалзсан гэнэ. Түүний энэ шийдвэр нь Японы тэнгист АНУ, Өмнөд Солонгос, Япон улсын хамтарсан цэргийн сургуулилт хийсний улмаас Хойд Солонгос дайны бэлэн байдалд шилжээд буй нь нөлөөллөсөн байх магадлалтай гэж АНУ-ын тал үзсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

;lkjkl:
Том гүрний дарамт шүү дээ. Америк Япон Өмнөд Солонгос гурав үхтлээ айж байгаа юм чинь
2013-10-16
өбхоахрө:
хүнии янз үзсэн санал тавих юм энэ АНУ өөрсдөө цэргиин сургуилалт хииж баиж
2013-10-16
dashaa:
garıın useg zurah nı yu l boldo
2013-10-16
haha:
amjilt ch geh shig. hahaha.
2013-10-15
яах уу:
хэцүү ч юм аа нээрээ
2013-10-15
дашаа:
Пинянд жуулчлаад ирлээ. яасан үзэсгэлэн сайхан цэвэр цэмцгэр хот вээ. УБгээ хараад бүр сэтгэлээр уначихлаа.
2013-10-15
халиунаа :
Цаг үеээ олоогүй байна. Мэдээж дайны бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед иймэрхүү гэрээнд гарын үсэг зурна гэдэг юу л бол. Ер нь Хойд Солонгосыг Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг чиглүүлж байх сонирхол ОХУ, БНХАУ 2-т байдаг байх. АНУ-ын ноёрхолыг хязгаарлаж байх хэрэгтэй.
2013-10-15
1234:
Маш зөв шийдвэр гаргажээ. Амжилт
2013-10-15
Зочин:
Цаг үеээ олоогүй байна. Мэдээж дайны бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед иймэрхүү гэрээнд гарын үсэг зурна гэдэг юу л бол. Ер нь Хойд Солонгосыг Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг чиглүүлж байх сонирхол ОХУ, БНХАУ 2-т байдаг байх. АНУ-ын ноёрхолыг хязгаарлаж байх хэрэгтэй.
2013-10-15