Банкуудад 22 сая ам.доллар, 100.5 сая юань худалдав
Монголбанкны 10 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк энэ удаагийн арилжаагаар 22 сая ам.доллар, 100.5 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.
Мөн өнөөдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 40.8 сая ам.доллар нийлүүлжээ. Одоогийн байдлаар Монголбанкны валютын зарлсан ханш ам.долларых 1686.75 төгрөг байгаа бол юань 275.98 төгрөг байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ