“2015 онд үйлдвэрлэсэн” тамхи зарж байжээ

img

ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт тамхи импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтад “Газарсүлжмэл”, “Алтангадас трейд”, “Алтанжолоо трейд”, “Престиж суплайз инк”, “Монгол тамхи со”, “Монгол тамхи интернэшнл” гэсэн компаниуд хамрагдсан. Шалгалтаар “Алтангадас трейд” ХХК-ийн БНСУ-аас импортоор оруулж ирдэг “ESSE LIGTHS” нэрийн тамхиний үйлдвэрлэсэн хугацаа нь 2015 оны 4 сарын 15-нд гэж бичигдсэн зөрчил илэрчээ.

Ингэснээр тус компанийн гааль дээр байгаа болон агуулахад нь хураалттай байгаа нийт 2800 хайрцаг тамхийг лацдаж, үйлдвэрлэсэн хугацааг нь 2013 оны дөрөвдүгээр сарын 25 болгуулж зөрчлийг арилгуулсан байна. Мөн худалдаанд гарсан зөрчилтэй тамхинуудыг буцаан татуулж санамж наалгахаар болсон бөгөөд таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГА. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-15