“Хоёр толгой”-н урьдчилгаа төлбөрт 450 тэрбум төгрөг төлнө
Жил бүрийн төсөвт гадаадаас авсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр тооцогдоод явдаг. Олон жилийн хугацаанд ашиглаж байгаа хөнгөлөлтэй зээлийн хүү болон үндсэн төлбөрт 150 орчим тэрбум төгрөг төлөхөөр байгаа.
Харин хоёр толгойгоос урьдчилгаа төлбөр авч ард иргэддээ тараасан хишиг хувийн эргэн төлөлт 2014 оноос эхэлж байгаа. Оюутолгойгоос 250 сая ам.доллар, Тавантолгойгоос 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг. Энэ зориулалтаар ирэх онд 450 орчим тэрбум төгрөгийг төсвөөс суутгуулан төлөх юм байна. Энэ улсын төсөвт багагүй дарамт авчирч байгааг Сангийн сайд Ц.Улаан хэлсэн.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ