МХЕГ хяналтаа хангалтгүй хийж байгаа гэв

Одоогоор Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нийт 1000 гаруй лифт үзлэгт хамрагдсан бөгөөд шалгалтын явцад лифтийн засвар үйлчилгээ хийдэг компаниуд сар болгон хийдэг засвар үйлчилгээг хангалтгүй хийх, зарим газруудад тогтмол хийдэггүй, лифтийн санамж пайзгүй, зарим албан байгуулагуудад мэргэжлийн үнэмлэх бүхий лифтчин байхгүй болон лифтийн компаниудаас ирж техник үйлчилгээг хийсэн техникчид лифтийн паспорт дээр хөтлөлт хийдэггүй нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Эдгээр лифтийг ашиглагч байгуулагуудад зөрчлийг арилгах хугацаатай шаардах хуудас өгч, ноцтой зөрчил илэрсэн газруудын лифтийг түр хугацаагаар зогсоож, мөн зөрчлөө арилгах хугацаатай шаардах хуудас өгсөн. Үүнээс гадна лифтийн улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, техникийн магадлал хийгдээгүй, паспортгүй газрууд олон байна. Эдгээр зөрчил илэрч байгаа нь МХЕГ лифтийн угсралт ашиглалтын байдалд хяналт хангалтгүй хийж байгаатай шууд холбоотой хэмээн ШӨХТГ-ынхан хэлж байсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ