Дэлхийн гар угаах өдрийг 365 хоног тэмдэглэнэ

img

Дэлхийн гар угаах өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны хурлын танхимд болж,  ЭМЯ, ХӨСҮТ ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан,  БШУЯ, НЭМҮТ, НЭМГ, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, МУЗН,  Японы Хүүхдийг Ивээх Сан, Эй Си Эф, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

ЭМЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Мохамед Фолл, БШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, Эй  Еф Си байгууллагын төлөөлөгч нар үг хэлсэн. Дэлхийн гар угаах өдрийг Монгол улс 6 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд төрийн, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо идэвх сайжирч байгаа нь ойрын үед нийслэл, аймаг, дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд зохион байгуулагдаж байгаа гар угаах аяны арга хэмжээнүүдээс тодорхой харж болохоор байна.

ХӨСҮТ-өөс энэ өдрийн өмнөхөн нийслэлийн 8 цэцэрлэг, 10 сургууль, 2 сувилалийн газарт гэрүүл ахуй, ариун цэвэр, гар угаах нөхцөл, зөвдадал, хандлагад дэмжлэгт хяналт хийсэн байна. Судалгаанд хамрагдсан цэцэрлэгийн 1 угаагуурт 6-11 хүүхэд, 1 суултуурт 13-15 хүүхэд ноогдож, ашиглагдаж байгаа барилга байгууламжийн 70 гаруй хувь нь 1956-1970 онд баригдсан, норм хэмжээнээсээ 1.4-2.6 дахин олон хүүхэдтэй ажиллаж байна. Сургуулийн 1 угаалтуурт 38-50, нэг суултуурт 33-39 хүүхэд ноогдож байна.

Цэцэрлэгийн хүүхдүүийн 57.3 хувь, сургуулийн хүүдүүдийн 57 хувьд нь -д гар угаах мэдлэг хангалттай байсан байна. Яг гараа угааж хэвшсэн байдал цэцэрлэгийн хүүдүүдэд 72 хувь, сургуулийн хүүхдүүдэд 42 хувь байна. Сурагчид үдийн цайны өмнө нойтон сальфетик, санитол хэрэглэдэг  хүрэлцээгүй, гар угаах саван байхгүй, гар угаах мэдлэг 43 хувьд нь хангалтгүй байлаа.

Ийм учраас Гар угаах өдөр нэг удаа эсвэл нэг өдөр байж болохгүй, жилийн бүх 365 өдөр бүр, хүн бүрийн гар угаах өдөр байх юм шүү гэж зөвлөж байна.

Гарыг хоол хүнсээ бэлтгэх болон хоол идэхийн өмнө, бие зассаны дараа болон хүүхдийн живх сольсон, хөтөвч цэвэрлэсэн, өвчтэй хүнд асаргаа хийсний дараа заавал угаах нь зүйтэй. Гараа угаахдаа ус, саван заавал хэрэглэнэ. Гарын алга, ар тал, хуруунуудын салаа, хумсны завсрыг тус бүр 20 секундээс доошгүй хугацаагаар хөөсрүүлэн үрж угаан, савангаа арилгахад нийтдээ 2-оос доошгүй минут зарцуулна. Гарыг нэг удаа савандан  угаахад шаардагдах зардал тийм их биш.

Ихэнх цэцэрлэг, сургуульд гар угаах талаар сайн зааж, хүүхдүүд сайн сурдаг боловч гэртээ харихаар ялангуяа ядуу, нэн ядуу амьдралтай, хотын захын гэр хороолол, хөдөөгийн айлд гэрт нь ус, саван ховор, угаалтуур байхгүй, аав ээж, ах эгч, ойр хавийнх нь хүмүүс гараа угаадаггүй буруу зуршилтай байх зэрэг орчны муу нөхцөл, нөлөө нь сөргөөр нөлөөлдөг учир гар угаах орчин нөхцлийг айл бүрт бүрдүүлж, хүн бүрт хэвшүүлэх нь чухал байна. Цаашид гар угаах аянд төрийн, төрийн бус байгууллага, боловсрол, соёл, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, компани, аж ахуйн нэгжүүд илүүтэйгээр дэмжиж хамтарч ажиллах, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

taavar taa daa:
Garaa ugaah durtai garuudaa taavar taa daa. Engineer zasvarchin 2-iin heniih ni gar tseverhen ve? Zasvarchiniih. Yagaad ? Engineer bie zassaniihaa daraa garaa ugaadag. Zasvarchin bie zasahaasaa umun ugaadag.
2013-10-15