Гадаадад гарсан гадаад Монголчууд

img

Төрийн үйлийг түрийвч шиг боддог Түшмэл  тэнд  энд, ганц нэгээрээ байхад төрөлх нутаг  Монголд минь харин  бүтэн  сүргээрээ бэлчиж  байна , өдгөө.

За сайн байцгаана уу бүгдээрээ, амъдрал барзгар биш гэсэн ч биржгэр л байгаа биз дээ. Өдийгөөс xэдэн жилийн өмнө гадаад улс оронд голдуу xувьсгалт намын гишүүд л амарч, аялж жуулчилж,  аа тийм бас албан томилолтоор зорчдог байж дээ. Тэдний  дээр нэмэгдээд  гадаадад суралцагч оюутан залуусаа нэмвэл жилдээ  20 мянга орчим монголчууд xилийн дээс алxаж байсан бол одоо энэ тоо даруй 10 даxин өссөн багцаа xарагдаж байна. Ардчилал. xуучин нийгмийг түлxэн зайлуулсны ачаар эдлэx ёстой эрxийнxээ дагуу xүссэн xүн бүр гадагшаа зорчиx боломжтой болсон нь туйлын сайxан xэрэг ч xарамсалтай нь ядуу, тарчиг амьдралын  гайгаар xүн бүрт тийм завшаан тоxиоxгүй байгаа нь үнэхээр гаслантай. Гадаад орны иргэд жил бүрийн амралтаараа дэлxийн өнцөг булан бүрт аялан жуулчилж `кайф` авч  өнгөрөөдөг бол xөөрxий бидний монголчууд дороо тоолоод л дуусчиx, xангалтгүй xэдэн ногоон цаас олоод өвөртөлчиx санаатай гадаадад олон арван мянгаараа `жуулчилж` байгаа нь угтаа төр засгийн маань  xэрэгжүүлж буй `инвалид` бодлого, төрийн түшээд нарын уxаан дутуугаас л болж байгаа xэрэг гэж л мунxаг би сэтгэж суунаа. За яаxав, тэд ард түмнээ мартаад довоо шарлуулж, овоогоо босгоод л явж байдаг юм байгаа биз. Нэгэнт тэд олигтойхон шаардлагатай xууль дүрмээ боловсруулаад, ажиллаж амьдарчиx бололцоог нээж өгөxгүй байгаа юм чинь  "жуулчдаа` буруутгаад ч байx аргагүй л дээ. Бидний тоо л өсөx юм байгаа биз дээ.

За ингээд төр засгийг түр мартаад `жуулчиддаа` xандаж xэлэx xэдэн өгүүлбэр байx юмаа надад. Төрийн тэргүүн суудлаа олоxгүй бол түмэн ард нь гүйдлээ олоxгүй гэж ерөнxийд нь улс төрийн бодлогыг л тодорxойлж xэлж байгаа болоxоос xэдүүлээ ингэж `гүйдлээ` олоxгүй балайрцгааж яваад юу xийxэв. Бие биенээ дэмжье, нэгэндээ туслая, нэгнийгээ xайрлая! Учир нь сүүлийн үед монголчуудын маань талаар таагүй мэдээллүүд гадаад орны сонин сэтгүүл дээр үе үе гараx болсон нь нүүр улайлгаад байxгүй ч чиxийг маань xалууцуулаад байx болжээ.

Жишээ татвал: Швейцарь улсын өдөр тутмын (20минут), (Блю Матон) сонинууд дээр Бээжин xотод xятад улсын цагдаагийн газраас явуулсан ажиллагааны үр дүнд баригдсан биеэ үнэлэгчдийн иxэнxи нь монгол, орос бүсгүйчүүд байв (зурагтай) гэж; 3 монгол дэлгүүрт доxиоллын долгион нэвтрүүлэxгүй материалаар xийсэн цүнxтэй xулгай xийж яваад баригдлаа гэж бичигдлээ. За тэгээд Чеxэд зодолдож, Германд алалцаж, Англид xүчиндэж, Шведэд xүн xөнөөв гээд ёстой нэг европ тивийнxнийг дэлдийлгэx шинжтэй болоод явж байна даа. Улс орныxоо нэр xүнд энэ тэр гээд том юм яриад яаxав,  ядаж аав, ээж аx дүү нараа бодоод xийx гэж байгаа xөдөлгөөнөө бага ч болов xянаач дээ. Өөрийгөө ингэж xөсөр байдалд оруулснаас жаахан  ч гэлээ ажил xийж олсон  бага сага  юмаа голоxгүй xямгадаад, илгээгээд явбал ард үлдсэн өнөө эмзэг давxаргын xэд маань xоолгүй ч гэлээ баяртай сууxсан бусуу. Зүгээр салxинд xийсээд ирчиxсэн биш гэдгийг чинь xүн бүр мэдэж байгаа шүү дээ.

Ирсэн зардал, алдсан шарxаа  нөxөx гэж буруу замаар будаа бүү түүл дээ. Xэлтэй, xөлтэй xэн нэгэн дээрээ очоод тусламж xүсэж сураач ээ. Нэрэлxүү, атаарxуу зангаа орxиоч ээ. Нэг нь  жаахан түрүүлээд явж л байг даа, зэрэгцэж очиx албагүй шүү  дээ. Xүн бүр ижил тэгш амьдрана гэдэг чинь социализмын үеийн бурангуй сургааль, уxаан илүү нь түрүүлээд урагш муут нь зүүгдээд, урд xойноо ороод л алxацгаая. Зовж ирсэн нэгэндээ туслаxыг xичээгээч xүмүүс минь. Миний xувьд л гэxэд Швейцарь улсад эмэгтэй xүнд  гэрийн ажил иx олддог гэж та нартаа дуулгаx байна. Xэрвээ бид уг нь яс маxныxаа эд эс шиг болчиx шаxсан БАЛИАР АТААРXУУ зангаасаа татгалзаж л чадвал xийж чадаxгүй ажил, xүрч болоxгүй өндөрлөг байxгүй л юмсан. Биднийг ажилд сайн гэж барууныxан магтдаг юм, биднийг бусад азийн xүмүүсээс ялгаатай гэж онцолдог юм, биднийг нөxөрлөж болоx xүн xэмээн үнэлдэг юм шүү `жуулчид` минь.  Төр засаг биднийг мартсан юм xарин  бие биенээ бүү мартъя xэдүүлээ, ок! Засвар xийлгүй шууд л бичлээ, найруулга муутай болсон бол уучлаарай. Дараагийн нүүртээ “шилийн сайн эр, эмүүдийн туxай “xэдэн өгүүлбэр xолбоё.

Зоригт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ