Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас зарим зүйлийг тодрууллаа.
6
-Төв банк Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж ярих боллоо. Монголбанкны Ерөнхийлөгч байсан хүний хувьд та үүнд тайлбар хийхгүй юу?
-Төв банк Засгийн газартай зохицоод үүнийг гаргасан байгаа. Гэхдээ олон улсын практикаар төв банк нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрт ороод байдаггүй. Дэлхийн олон жишгийг харж байхад төв банк нь зээлийг хоёрхон шугамаар өгдөг. Засгийн газартаа эсвэл арилжааны банкууддаа зээл олгодог. Энэ удаад Төв банк Үнэ тогтворжуулах хөтөлбөрт өөрөө орсон. Сайнаар эдийн засагт нөлөөлвөл сайн хэрэг. Муугаар нөлөөлбөл Төв банкинд нэлээн том асуудал болно.
6
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна гэж үзэж байна вэ?
-Үр дүн нь өнөөдөр харагдахгүй. Манай инфляци, үнийн төвшин, валютын ханш зургаан, есөн сарын дараа ямар байхаас шалтгаална. Нийгэм, зах зээл дүгнэнэ.
6
-Ирэх онд дахин энэ хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэсэн. Энэ нь зөв үү?
-Энэ жилийн үр дүн хэрхэн гарахаас шалтгаална. Үр дүн нь удаан хугацаанд гарна.
-Инфляци унаж, валютын ханш өндөр байгаа нь энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнээд байгаа юм бус уу?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дагавар гэж болно. Гол зорилго нь инфляциа барих гэж уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Зах зээл дээр хамгийн их өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн, нэр төрлийн бараан дээр хямд хүүтэй санхүүжилт нийлүүлж өгсөн. Энэ нь зах зээлд өнөөдөр яаж нөлөөлж байна вэ. Гурилын үнэ, барааны нийлүүлэлтээс хамаарна. Төгрөгийн дүнгээс бас шалтгаалдаггүй. Үнэ ханшийг барих, захын нийлүүлэлтийг тогтоох хэрэгтэй. Ямар ч санхүүгийн эх үүсвэр оруулаад үнийг барьж чадахгүй байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ