Өнөөдөр Д.Отгондалай рингэнд гарна

img

Казахстаны нийслэл Алматы хотноо 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 100 орны 457 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээний эхний өдөр 52, 91 кг жингийн тулаанууд болсон. Энэ жинд манайхаас тамирчин оролцоогүй байна. Харин өнөөдөр 60, 64 кг-ийн жингийн тулаан болно.

6

60 кг-ын жинд манай тамирчин Д.Отгондалай Кенийн тамирчин Жон Майтайтай орой 19.00 цагаас тоглоно.  Мөн 64 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогтоо хийлсэн тул өнөөдөр өнжих аж.

6

ДАШТ-нд манай тамирчдад тоглолтын сугалаа хэрхэн таарсныг хүргэвэл, хамгийн хөнгөн жин болох 49-кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ өрсөлдөнө. Тэрээр эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар үед Унгарын тамирчин Иштван Унгаритай тоглоно. Хожвол Австрали, Бразил, Тайландын аль ялж гарч ирсэнтэй тулалдана. Г.Ган-Эрдэнэ 19-нд эхний тоглолтоо хийнэ. Монгол Улсын Гавъяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-ын жинд 51 боксчин өрсөлдөнө. Н.Төгсцогт эхний тойрогтоо хий мөргөсөн. Улмаар энэ сарын 19-нд Азарбайжан, Тажикийн хожсонтой тоглоно.

6

Монгол Улсын Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөх 64 кг-ийн жинд 55 боксчин өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогтоо хийлж Хятад, Туркмений аль ялсантай тоглоно. Дараа нь Украйн, Израйл, Венесуэл Болгарын аль хожсонтой тулалдана. ОУХМ Б.Түвшинбатын өрсөлдөх 69 кг-ийн  жинд мөн 55 боксчин өрсөлдөнө. Б.Түвшинбат эхний тойрогтоо хятадын боксчин Мехмед Турсунтай сугалаа таарчээ. Тэрбээр ялбал ОХУ-ын тамирчин Александр Беспутинтай тулалдана. 75 кг-ын жинд өрсөлдөх Н.Шинэбаяр эхний тоглолтоо 17-нд Израйлын боксчинтой хийнэ. Хожвол Польштой өрсөлдөнө. ОУХМ С.Эрдэнэбаяр 81 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд  түүний эхний учраа нь АНУ-ын Геремиа Торрес. Америкийг ялчихвал Латви, Босниа Герцоговин хоёрын ялсан нь цааш үргэлжлэх юм.

6

 Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ааги:
Энэ бичсэн нь ер нь монгол хэл мэддэг хүн үү? Өгүүлбэрийн эхлэл төгсгөл гэж байхгүй зүгээр хэдэн үг цувуулж бичээд утгаар нь ойлгочихдог болсон юмаа даа янз нь,
2013-10-16
hi hi hi:
yllaaa otgondalai amjilt
2013-10-15
Oloo:
Tegeed yu bson be?
2013-10-15