Химийн зэвсгийн гэрээ хэрэгжиж эхэллээ
Химийн зэвсгийг хориглох гэрээ Сири улс даяар өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Гэрээнд оролцогч улсыг химийн зэвсэг хэрэглэх, түүнийг бэлтгэхэд цэрэг дайны бэлтгэлийг явуулахыг хориглодог байна. Үүнээс гадна Гэрээний нэгдүгээр заалтын дагуу Сири улс өөрийн эзэмшилд байгаа химийн зэвсгийн бүх нөөц, мөн химийн зэвсэг үйлдвэрлэдэг бүх объектоо устгах ёстой юм.
Ирэх 2014 оны дунд гэхэд сирийн химийн зэвсгийг устгах ажлыг түргэсгэх хөтөлбөрийг баталсан юм. Аравдугаар сарын 1-нээс НҮБ-ын шинжээчдийн баг тус улсын нутаг дэвсгэрт Сирийн химийн зэвсгийн нөөцийг шалгах, түүнийг устгах үйл явцын эхлэлийг хянахаар явжээ. Ойролцоогоор 100-гаад хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн үндсэн бүлэг 2014 оны зургадугаар сарын 30 гэхэд өөрсдийн ажиллагаагаа дуусгах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ