375.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

img

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн биржийн арилжааг энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Хөдөө аж ахуйн бирж дээр нийт 105 удаагийн арилжаагаар 375.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тодруулбал,  371.1 тэрбум төгрөгөөр 6202.9 тн ямааны ноолуур, 1.2 тэрбум төгрөгөөр 841 тн хонины ноос, 3.3 тэрбум төгрөгөөр 722.1 тн тэмээний ноос тус тус арилжжээ.

Тус биржийн зах зээлд өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрөл авсан 33 компани, Хөдөө аж ахуйн бирж дээр суудлын эрх авсан 29 брокерийн компани, 38 итгэмжлэгдсэн агуулах, хоёр итгэмжлэгдсэн тээврийн байгууллага тус тус оролцож буй аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ