Зоя Голубева дархан аварга гэдгээ баталлаа

img

  100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэмцээн Ази тивд анх удаагаа манай улсад энэ сарын 01-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

 “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд тэмцээний хаалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч ноён Харри Оттен, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нарын албаны хүмүүс оролцож, тамирчдад шагнал гардуулсан юм.

Дэлхийн аварга шалгаруудах тэмцээний алтан медалийг дэлхийн 12 удаагийн аварга, олон улсын их мастер Латив улсын тамирчин Зоя Голубева хүртэж эх орныхоо төрийн дууллын эгшиглүүллээ. Энэ нь түүний 25 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан билээ. Харин хоёрдугаар байрт Украйн улсын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Дарьяа Такаченко шалгарч мөнгөн медаль, 3500 еврогоор шагнуулсан юм. ОХУ-ын тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансукизина гуравдугаар байрт шалгаран, хүрэл медаль хүртэж, 2500 еврогийн эзэн боллоо.

Монгол улсаа төлөөлөн оролцсон М.Одгэрэл, М.Нямжаргал, Э.Мандахнаран нар 13-15 дугаар байрт шалгарсан байна.

Тус тэмцээнд дэлхийн 10 орны 16 шилдэг тамирчин оюун ухаанаа сорилоо. Тэмцээний нийт шагналын сан 20 мянган евро бөгөөд оролцсон бүх тамирчин буюу 4-16 дугаар байрт  шалгарсан нийт тамирчныг мөнгөн шагнал, дипломоор урамшуулсан.

  Б.Будхүү Гэрэл зургийн Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sugar:
Sugar guia huuhnii gar tavihgui bas huschih sanaatai...muu oros ukrain geed arai oortoo itgeltei maasganaj bh shiv dee haha
2013-10-16
XXX Sugar:
Sugarguiii a. saihan huuhnii garch aldahgui atgaad avdag gar u ugui yu
2013-10-15
x xxx:
dontoi ym .hun durgui n l hurch bgaashdee.aytaihan ch nuur amtai ym shig.
2013-10-15
Мөнхжаргал:
Манай дарга нар гэж хүүхэмсэг амьтад байх юм. Үзэсгэлэнт Украйн бүсгүйг эргүүлэх нь л дээ.
2013-10-15
сугар :
сугар дарга хүүхэн илж явна ккккк
2013-10-15