“Монгол савхи”, “Монгол шевро”-ын хувьцаа хоёр өдрийн турш өслөө
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр нийт 80 хэлцэл хийгдэж, 20 ХК-ийн 20906 ширхэг хувьцаа арилжигджээ. Өнөөдөр хийгдсэн арилжааны нийт үнийн дүн нь 25 сая 54 мянга 358 төгрөг болжээ.
ТОП-20 индексийн тухайд 13989.95 нэгж болж, өмнөх өдрөөсөө 180.19 нэгжээр буюу 1.16 хувиар өсчээ. Мягмар гарагийн арилжаагаар нийтдээ 5 ХК-ийн ханш өссөн бол 3 компанийн ханш буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин 12 ХК-ийн ханш тогтмол байжээ.
Хамгийн өсөлттэй байгаа компаниудаас дурдвал “Монгол савхи” 13.46, “Монгол шевро” 6.29 хувиар өссөн байна. Тус компаниудын хувьцаа ийнхүү хоёр өдөр дарааллан өсөллтэй хувьцаануудыг тэргүүллээ. Харин “Адуунчулуун” -0.75, “Тав” -0.25, “Хишиг Уул” -0.08 хувиар тус тус буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ