
Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн бүс нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ