Дөрвөн байнгын хороо хуралдана

img

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдана. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны тайлан, Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан сонсох юм байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Д.Цэцэг
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ