
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болно. Мөн "Урт нэртэй" хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ