Столтенбергийн огцрох өргөдлийг хүлээн авчээ
Норвегийн хаан V Харальд, Ерөнхий сайд Йенс Столтенбергийн огцрох өргөдлийг хүлээн авч, түүний удирдсан Засгийн газар огцорсныг мэдэгджээ. Норвегийн хааны зүгээс Ерөнхий сайдын огцрох өргөдлийг хүлээж авсныхаа дараа өнгөрсөн парламентын сонгуульд ялалт байгуулсан Консерватив намын тэргүүн Эрна Солбергэд шинэ Засгийн газар бүрэлдүүлэх ажлыг даалгасан аж.
Эрна Солберг өнөөдөр 15 цагт танхимын хуралдаанаар эвслийн Засгийн газар байгуулах ажлыг албан ёсоор эхлүүлэхээр болжээ. Парламентын сонгуулийн дараа Консерватив нам, Хөгжил дэвшлийн намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулахаар зөвшилцсөн аж. үүнд Хамтарсан эвсэлд Социал демократ, либерал намынхны зүгээс ч төлөөлөл багтсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ