Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр
Жил бүрийн энэ өдөр буюу аравдугаар сарын 16-ыг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Анх 1945 оны энэ өдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хурлаа хийж, түүнээс 34 жилийн дараагаас буюу 1979 оны энэ сарын 16-нас энэхүү өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин 1981 оноос эхлэн жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
НҮБ-ын ХХААБ-ын191 гишүүн оронд зохион байгуулагддаг энэ өдрийг өнгөрсөн жил “Хөдөө аж ахуйн хоршоод дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэж байна” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ