Тэсрэх бөмбөг дэлбэлсэн этгээдийг хорив

img

Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрсэн хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан билээ. Энэхүү хэргийг үйлдсэн Цзи Чжунсиний шүүх хурал өчигдөр болж, 32 настай, хөгжлийн бэрхшээлтэй гэмт этгээдэд БНХАУ-ын дээд шүүхээс зургаан жил хорих ялыг оноосон байна.

Цзи Чжунсин 2005 онд буруугүй атлаа цагдаа нарт зодуулж, жилийн турш хэвтэрт байсны эцэст суумгай болсон нэгэн аж. Түүний хэлсэнээр цагдаагийн байгууллага үргэлж шударга бус шийдвэр гардагт эгдүүцэж тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэжээ. Тэрбээр “Би буруугаа эр хүн шиг хүлээнэ” гэжээ.

Түүнийг яллах үйл явц олон нийтийн анхаарлыг ихэд татсан аж. Иргэдийн зарим нь түүнийг эрхээ хамгаалахын тулд өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй байсан гэж өмөөрөх хандлага ч их байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ