Хэдгэнэд хатгуулсан иргэдийн тоо хоёр дахин өслөө

img

Хэдгэнэд хатгуулж нас барах, гэмтэх хүмүүсийн тоо нэг сарын хугацаанд хоёр дахин өссөн гэж Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Сүүлийн гурван сарын хугацаанд Шаньси мужид 42 хүн аварга хэдгэннд хатгуулж амиа алдсан байна.

Өнөөдрийн байдлаар 1600 хүн хэдгэнэд хатгуулж, 200 гаруй хүн орон нутгийн эмнэлэгт хэвтэж хор гадагшлуулах эмчилгээ хийлгэж байна. Хятадын удирдлагууд бага насны хүүхэд, өндөр настай, жирэмсэн эхүүдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Аварга хэдгэнэд хатгуулсан тохиолдолд амь насаараа хохирох магадлал хамгийн өндөр гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ