Ерөнхий сайд “секс”-ийг дагажээ
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн жиргээн дэх хаяг (@Netanyahu) сексийн тухай перс хэл дээрх анхны номын сан (@PersianHotBook) гэсэн хаягийг дагаж долоо хоног болсны дараа мэджээ.
Засгийн газрын тэргүүн дээрх аккуантыг энэ сарын 6-нд дагаснаас долоо хоногийн дараа Израилийн хэвлэл мэдээллийнхэн мэдсэнээр сая засагджээ. Анх Times of Israel ерөнхий сайдынхаа хачин сонирхлыг хэвлэлийн албаныханд нь дамжуулснаар олны анхаарлыг татсан байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Марк Регев түүний алба болон дарга нь жиргээг өөрөө хөтөлдөггүй. Ликуд намаас твиттерийг нь хөтөлдөг гэж мэдэгджээ. Үүний дараа аккуант засагдсан ч дэлхийн олон хэвлэл Нетаньяхугийн “1001 шөнийн үлгэрийн” талаар мэдээлээд амжсан аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ