"Оюутны гудамж"-ийг тохижуулав

img

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газартай хамтран өөрсдийн хөрөнгөөр хотын гудамж, талбайг тохижуулах ажлыг эхлүүлсэн.  Энэ ажлын эхлэл болж “Оюу толгой” ХХК  “Оюутны гудамж”-ийг /Монгол Улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Спортын төв ордны баруун хойд уулзвар хүртэл/ тохижуулан явган хүний зам, ногоон байгууламж, бусад тохижилтыг иж бүрнээр нь шинэчилжээ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийн газраас гаргасан зургийн даалгаврыг үндэслэн “Идеаль” группийн зураг төслийн дагуу гүйцэтгэсэн энэ ажилд нь нийт 500 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд нийт 310м талбайд  уран баримал, “Төрийн дуулал”-д зориулсан хөшөө, явган болон замын гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэл, хогийн сав , сандал бусад тохижилтын ажлуудыг цогцоор нь хийсэн байна. Мөн тус гудамжинд өндөр хурдны  Wi-Fi төхөөрөмж суурилуулсан байна.Энэхүү тохижилтын ажлын ашиглалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан ажиллах юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaya:
Hzee duusgasn ym bol
2013-10-16
Hunnu:
Bayarlalaa..
2013-10-16