АНУ-ын хоёр нам уулзалтад орлоо
Ардчилсан нам, Бүгд найрамдах намын төлөөлөгчид өрийн таазыг нэмэгдүүлэх талаар дахин ярилцах тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Конгрессийн Дээд танхимын төлөөлөл болох хоёр намын гишүүд Засаг захиргааг санхүүжүүлэх асуудлын талаар санал хураах болжээ. Ардчилсан намын дарга Харри Рид, Бүгд найрамдах намын дарга Митч Макконнелл нар өрийн хуулийн төслийг хэлэлцэх, санхүүгийн жилийн төсвийн зардлыг батлах талаар ярилцаж эхэлсэн гэнэ.
Мөн 800 мянган ажилтан цалингүй амралт авч, 500 мянга орчим ажилтан цалингүй ажиллаж байгаа талаар ярилцаж, энэ сарын 17 гэхэд төсвөө зайлшгүй батлах талаар ярилцахыг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ