Филиппиний хар өдрүүд

img

Филиппиний Бохоль арлын дор өчигдөр 7.2 баллын газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн уршигаар амиа алдсан иргэдийн тоо 73-т  хүрсэн байна.  АНУ-ын газар зүй судлалын хүрээлэнгээс мэдэгдэж буйгаар аравдугаар сарын сүүлчээр 7 баллын газар хөдлөлт дахин болох магадлалтай гэжээ.

 

Филиппинд 7.2 баллын газар хөдлөлт боллоо. Жил болгоны аравдугаар сарын энэ үед байнга газар хөдлөлт болдог ч энэ удаагийн гамшиг хамгийн их хохирол учруулжээ.

 6

 

Орон нутгийн цагаар өглөөний 8.12 минутын үед болов. 2013.10.15-ны энэ өдрийг Филиппин даяар амралтын өдөр болгожээ.

 6

 

Газар хөдлөлтийн голомт болох Бохоль арлын дор 7.2 баллын газар хөдлөлт болсон байна.

 6

 

Одоогоор газар хөдлөлтийн улмаас Себу хотын загасны захын барилга нурснаас дөрвөн хүн амь үрэгдэж, долоон хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл байна.

 6

 

Бохоль арал дээр 69 хүн амиа алджээ.

 6

 

Таван хүн нурангид даруулсан байхыг аврагчид хурдан ажилласны дүнд амжилттай аварсан байна.

 6

 

Филиппиний Засгийн газраас Себу, Бохоль хотуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Шилжүүлэлт амжилттай явагдсаны дараа хохирлын хэмжээг тооцохоор болжээ.

 6

 

Бохоль арлын бэлэг тэмдэг болсон христийн үнэн алдартны сүм сүйджээ. 2012 оны наймдугаар сард Филиппиний Самр арлын зүүн эрэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас “цунами”  үүсч  2000 гаруй иргэн амиа алдаж байжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Muu amlah geegui:
Yur n bol Mongol dalaigui bolohoos bish gazar hudlultuuruu bol nileen idevhtei busd orshdog, gai bolj helj bish hiisej irne. Shineer barigdaj baigaa barilga enteree sain anhaarch chanartai barij baimaar bn, yalanguya surguuli tsetserleg
2013-10-20
miki:
ymar ih huvi zayagaar mongoldoo toroo ve bid ch aztal l ulsuud shuu
2013-10-16
bgyugj:
mongol hamgiin saihan uls bid baharhah heregtei eh oronooroo
2013-10-16
Unshigch one:
Yamar ih huvi tavilangaar bi Mongoldoo turuv uu.. gej..
2013-10-16