“Торгоны зам, газар амьсгалж байна” хөөмийн олон улсын тэмцээнээс Монголчууд тэргүүн байрны шагналуудыг авлаа
Хоёр жилд нэг удаа болдог “Торгоны зам” Монгол туургатны үндэсний хувцасны наадам ”Газар амьсгалж байна” хөөмийн олон улсын нэр хүндтэй тэмцээн энэ оны 11-р сарын 17-20-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Улаан-Үүд хотноо амжилттай зохион байгууллагджээ. Энэ жил Оросын холбооны улс, Монгол улс, Хятад улс гэх мэт 7 улс оролцсоноос “Торгоны зам” фестиваль-д Манай улсыг төлөөлж олон жилийн туршлагатай мэргэжлийн байгууллага болох “Шилмэл загварын ордныхон оролцон дизайнер Х.Батзаяагийн “Салхины хээ” загвар Гран-при хүртэж,”Газар амьсгалж байна” хөөмийн наадамд Х.Наранбаатар мөн гран-при аван эх нутагтаа амжилт дүүрэн иржээ. Дашрамд дурдхад “Шилмэл загварын” ордныхон хоёр дахь удаагаа оролцож байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ