
”Монгол улсын их сургууль” гэсэн нэртэй ижил төсөөтэй нэрийг бусад хуулийн этгээд буюу “Монголын үндэсний их сургууль” улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байна гэх асуудлыг ШӨХТГ судлан шалгахад “Монгол улсын их сургууль” нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал “Монголын үндэсний их сургууль” нь “Монголын үндэсний их сургууль” гэсэн хуулийн этгээдийн нэрийг 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрийг ашигладаг нь тогтоогдёон байна.
Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”...аж ахуй эрхлэгчийн нэр,....-ыг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг ШӨХТГ-аас үүрэг болгоод байна.
Өмнө нь олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд МИАТ ХХК нь “Mongolian airlines” гэх латинаар бичигдсэн нэрээр танигдсан байдаг ч тус зах зээлд нислэг үйлдээд нэг жил болж байгаа “Монголиас аэрлайнес групп” ХХК нь “Mongolian airlines” гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй мөртлөө уг нэрийг ашиглаж нислэг үйлдэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байсан тул холбогдох арга хэмжээг авч “Хүннү Эйрлайнс” болгож өөрчлүүлсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ