С. Ганбаатар гишүүн зардлаа тайлагнав

.
Дээрх 100 сая төгрөгийн мөнгөн төсвийн 67.592.040 төгрөг нь УИХ-ын гишүүний өөрийн /сарын үндсэн цалин-1.267.701төг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь, сарын цалин нийт 1.648.011,3/ болон зөвлөх, /сарын үндсэн цалин 751488 төг, онцгой нөхцлийн нэмэгдэл 30 хувь/, туслах 1, биет төлөөлөгч 2 /сарын үндсэн цалин 589.075 төг, онцгой нөхцлийн нэмэгдэл 30 хувь / гэсэн орон тооны ажилчдын цалин, утас, хот доторх унааны төсөв суутгагдсан нэг жилийн төсөв.
.
Зөрүү 32.771.800 төгрөг нь албан томилолт унааны зардалд 6.321.800 төг, мэдээлэл сурталчлгааны зардалд 480.000 төг, ном хэвлэлийн зардалд 240.000 төг, зочны хүлээн авалтын зардал 720.000 төг, гадаад арга хэмжээний бэлэг дурсгалын зардалд 100.000 төгрөг, хууль шийдвэрийн төсөл боловсруулах хэрэгжилтыг хангах зардалд 10.000.000 төг, хууль сурталчлах зардалд 5.000.000 төг тус тус төсөвлөгдсөн байдаг аж.
.
Энэхүү 32.771.800 төгрөгөөс:
10.000.000 төгрөгийг иргэд олон нийт эрдэмтэдтэй хамтран хуулийн төсөл дээр ажиллах, Иргэний эрүүл мэндийн даатгалын төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн төслүүдэд ашигласан.
_
21.231.800 төгрөгийг Дархан-Уул аймагт томилолтоор ажиллахад бензинд 13.311.659 төг, томилолтын үйл ажиллагаанд 7.497.944 төгрөгийг тус тус зарцуулж, зохион байгуулсан үйл ажиллагааны зардлын тайланг дор үзүүлэх юм.
.
Эдгээр зардлын үлдэгдэл 1.256.466 төгрөгийг 2013 он дуустал хэрэглэх бичиг хэргийн зардал, Төрийн ордон дахь үйл ажиллагааны зардалд хэрэглэхээр төсөвлөсөн аж.
.
Мөн тэрээр ирэх жилийн төсвөө хэмнэх үүднээс Дархан-Уул аймгийг зорихдоо нийтийн унаагаар зорчиж зардлаа багасгахаар төлөвлөсөн гэлээ.
.
Тайланг энд дарж үзнэ үү
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ