11 тэрбум төгрөгт төслийн сонгон шалгаруулалт зарлалаа

6
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Гантулга:
- Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ эрхлэгчид их сонирхдог. Үүнтэй холбоотой санал гомдол манай яаманд их ирдэг. Энэ сангийн ажиллагаа нийтэд ил тод биш байна. Төсөл хүлээн авах хугацаа тодорхойгүй гэх мэт гомдол ирдэг байна. Уг гомдлын мөрөөр эхний ээлжинд сангийн ажлаа ил тод болгохоор ажиллаж байна. Энэ жил Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн сан авсан. Үүнээс одоо 11 тэрбум төгрөг үлдсэн. Энэ 11 тэрбум төгрөг дээр төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын нэгэн хүртэл буюу ажлын 10 хоногт багтаан төслүүдээ ЖДҮ-ийг дэмжих сан дээр хүлээж авна. Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаан 11 дүгээр сарын 11-нд болно. Энэ хугацаанд төслөө багтааж ирүүлэхийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэдээ ил тод зарлаж байгаа гэсэн юм.
6
Комисс хуралдаад ямар төслүүдийг сонгон санхүүжилүүлэхээр болсноо яамны сайтад тавих юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ