
Дэлхийн банк Зүүн Азийн эдийн засгийн өсөлтийг 2013 онд 7.8 хувь гэж байсан төсөөллөө бууруулж 7.1 хувь болгосон байна. Шалтгаан нь 8,3 хувиар өснө гэж таамаглаж байсан Хятадын эдийн засаг 7.5 хувьтай гарах төлөвтэй байгаа болоод түүхий эдийн үнэ харьцангуй бага байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Дэлхийн банкны шинжээчдийн үзэж буйгаар Хятадын зээлийн их хэмжээгээр өссөн ч энэ онд эдийн засаг нь тэр хэмжээгээр өсч чадсангүй. Хятадын эдийн засаг хүлээж байснаас бага үзүүлэлттэй гарсан нь бүс нутагт, ялангуяа Хятадад аж үйлдвэрийн түүхий эд нийлүүлэгч улсуудад сөрөг нөлөөтэй байж болзошгүй юм.
Дэлхийн санхүүгийн хямралын эсрэг АНУ-ын Холбооны нөөцийн сангаас авсан арга хэмжээний хүрээнд эдийн засгийг дэмжихээр мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмсэн нь хямралыг Азийн орнууд бусад улсуудаас илүү хурдан давах гол хүчин зүйл болсон ч АНУ энэ бодлогын арга хэмжээг зогсооход бүс нутагт байдал сөргөөр эргэх эрсдэлтэй гэж үзэж байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ