Мужийн захирагчийг хөнөөжээ

img

Афганистаны Логар мужийн захирагч Арсала Жамал тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд өртөн амиа алджээ. Арсала Жамал исламын шашны томоохон баяруудын нэг “Эйд аль-адхаг” тохиолдуулан Пули Алам хот дахь гол сүмд иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөж байжээ. Түүнийг уг уулзалтад ирэх үеэр сүмийн өмнө зассан ширээн дор байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 15 хүн хүндээр шархтсан гэнэ.

Цагдаагийн мөрдөн шалгах албаныхан халдлагыг хэн зохион байгуулж, мужийн захирагчийн амийг хөнөөсөн болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ зарим эх сурвалжууд энэ халдлага АНУ-ын арми Талибан зэвсэгт бүлэглэлийн лидер Латиф Мехсудыг баривчилсаны хариу үйлдэл хэмээн тайлбарлаж байна. Арсала Жамал нь Канадаас Афганистанд эргэж ирсэнийхээ дараа өнгөрсөн дөрөвдүгээр сард Логар мужийн захирагчаар томилогдон ажиллаж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ