
Өчигдөр Премьер лигийн 13-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойрогт хамгийн сонирхол татсан тоглолт Ливерпуль болон сүүлийн үед лигийг тасархай тэргүүлж яваа хүчирхэг Манчестер клубуудын хоорондох тоглолт байлаа.
Энфилдэд болсон тоглолтын эхний гоолыг Манчестерийн Винсент Компани мөргөж оруулсан.
Ингэснээр 1:0-ийн харьцаагаар Манчестерчууд хошуучилж ирсэн юм. Харин хоёр дахь гоол нь Манчестерийн тоглогч Лескотт хачирлаж өөрийн багийн хаалгандаа гоол алдсанаар тоглолт тэнцэгээр өндөрлөсөн юм.
Хэдийгээр хоёрдугаар хагаст Ливерпульчууд олдсон боломжийг алдахгүйг хичээж шуургалан довтолсон ч Жо Харт Манчестерийн хаалгыг маш сайн манасан гэж болно.
Солилцоогоор орж ирсэн Балотелли улаан хуудастай талбайгаас гарснаар зочин багийнхан 10 хүнтэй тоглох болсон. Гэвч тэд сайтар хамгаалахын зэрэгцээ үе үе сөрөг довтолгоо өрнүүлж байсаар цагийг дуусгасан юм.
Ийнхүү сүүлийн ед хожигдолгүй босоо явсан Манчестер алдарт Энфилд цэнгэлдэхээс 1 оноотой буцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ