Төлөвлөсөн 169,7 тэрбум төгрөг төвлөрөхгүй
2013 онд Төсвийн тогтворжуулалтын санд нийт 169.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Харин энэ оны эхний 8 сарын байдлаар 34.2 тэрбум төгрөг, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 48.9 тэрбум төгрөг төвлөрөх төлөвтэй байгаа юм.
Буурах болсон шалгаан нь уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтөөс шууд хамаарч байгаа. Нүүрсний үнэ гэхэд л тэнцвэржүүлсэн үнээс буурч тонн тутам 50.7-94.3 ам.долларт хүрснээр Тогтворжуулалтын санд нүүрснээс төвлөрүүлэхээр төлөвлөсөн 66.0 тэрбум төгрөгийн орлого буурсан.
Мөн зэсийн зах зээлийн үнэ энэ оны эхний 8 сарын байдлаар 7,508.9 ам.доллар буюу төлөвлөсөн дүнгээс даруй 8 хувиар буурснаас шалтгаалан зэсээс төвлөрүүлэхээр тооцсон орлого буурч байгаа юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ