Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд батламж олгохыг шаардлаа

Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хийгдэж байгаа барилгын ажлыг удаашруулж байгаа гол шалтгаан нь иргэд төсөл хэрэгжүүлэх байгууллага хоёрын хооронд үүсээд байгаа үл итгэлцэл, эргэлзээ гэж үзэж байгаа аж. Түүнийг арилгахын тулд ажлыг явуулах явцад иргэдэд үүсч болзошгүй бүх эрсдлийг нийслэл хариуцна гэсэн “Батламж”-ийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх “Төслийн удирдах хороо”-ны дарга Д.Баттулга нараар гаргуулахыг дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаж байгаа иргэдийн нэрийн өмнөөс шаардаж байгаа юм байна.
Тус шаардлагыг бэлтгэн дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаж байгаа иргэдэд ирэх сарын 15-аас эхлэн тараах тухай албан бичгийг өнөөдөр Нийслэлийн засаг даргад хүргүүлэнэ. Мөн түүний мөрийн хөтөлбөртөө тусгасан 2013-2016 оны хооронд гэр хорооллыг тохилог амины орон сууцаар хангана гэсэн заалтаа өөрчилж “нийтийн орон сууц”-аар хангах болгох хэрэгтэй гэж НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ