Д.Цогтбаатар: Автомашинаа 50 биш 28 мянган ам.доллараар авсан
Төрийн өмчийн хорооны даргыг улсын мөнгөөр 50 мянган ам.долларын автомашин авч унасан. Уг машин нь энэ сарын 7-ны өдөр явж байгаад гэнэт шатсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон гарсан. Энэ талаар болон төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлаар өөрөөс нь тодрууллаа.
:.

-Энэ бол хуучин дарга нарын хэрэглэж байсан “Соната-7” гэдэг автомашин байсан. Зүгээр явж байгаад гэнэт гал гарсан. Үүний шалтгааныг шинжээчдийг баг олж тогтоох байх.
Ер нь бол 50 мянган ам.долларын үнэтэй, Солонгосын элчингийн авах гэж байсан автомашиныг урдуур нь дайрч ороод авсан мэтээр бичсэн байна билээ. Энэ талаар зөвөөр ойлгох хэрэгтэй. Надад үзүүлэх материал ч байгаа.
Энэ машин 2012 оны төлөвлөгөөгөөр оруулаад, 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр орчихсон байсан зүйл. Тендер зарлагдаад HUNDAI компани шалгарч тухайн үедээ 48 сая төгрөгөөр, одоогийн ам.долларт шилжүүлбэл 28 мянган ам.доллараар авсан. Гэрээ нь зургаадугаар сарын 27-нд байгуулагдаад, автомашинаа нийлүүлэх хугацаа нь есдүгээр сарын 25-нд байсан. Энэ машин бол хуулийн дагуу, хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн зүйл.
.
-МИАТ-ыг хувьчлах асуудал юу болсон бэ?
-Нийтдээ 10 гаруй компанийг хувьчлах талаар УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. МИАТ-ын тухайд 49 хувийг үндэсний компаниудад давуу эрхтэйгээр хувьчлуулж, 51 хувийг төрд үлдээнэ. Энэ бол үндэсний компаниудыг дэмжих бодлого.
.
-Хэзээ хувьчлах вэ?
-2013-2016 он гэж байгаа. Гэхдээ УИХ-аар шийдэгдсэний дараа тодорхой мэдээлэл өгөх болно.
-Хувьчлахаар яригдаж буй 10 гаруй компани байгаа гэлээ. Яг ямар компаниуд багтсан бэ?
-Энэ талаар хэлэлцэж байгаа тул одоо хэлэх боломжгүй.
.
-Хөтөлийн цементийн үйлдвэрийг хэзээ хувьчлах вэ?
-Энэ мөн л яригдаж байгаа. Хэрвээ үндсэн чиглэлд орвол хувьчлах талаар хэлэлцэгдэх болно.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ