
Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж буй Манчестер Сити тэнцэж нэг оноо авснаар араас нь нэхэж яваа Улаан чөтгөрүүдэд оноогоор ойртох боломж олдсон ч ашиглаж чадсангүй.
Манчестер Юнайтед Мөрөөдлийн театртаа Ньюкастл Юнайтедыг хүлээж авсан юм. Чичарито хоёрдугаар хагасын эхэнд Ньюкастлын хаалгач Крюлыг гоолоор мялааснаар эзэд тэргүүлж эхэлсэн.
Гэвч Ньюкастлын гоолын машин Дэмба Ба энэ удаа бгаа хожигдлоос аварсан юм.
Тэрбээр тоглолтын 64 дэх минутад тэнцээний гоолыг хийсэн.
Ингэснээр үндсэн цаг өндөрлөхөд хоёр баг аль нь ч тоог өөрчилж чадсангүй.
МанЮ Манчестер Ситигийн хожигдлыг ашиглаж оноогоор дөхөж чадсангүй мөн л нэг оноо энэ тойргоос зулгааж чадлаа.
Одоо хүснэгтийг Манчестер Сити 35 оноотой тэргүүлж яваа бол МанЮ 30 оноотой удаалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ