Стив Жобсын найз бүсгүй ном гаргана

Тэд 1972 онд ахлах сургуульд байхдаа танилцжээ. Бреннан Жобстой таван жил амьдрахдаа нэг бус удаа салж нийлсэн болон амьдралынх нь хүнд бас хурц үе байснаа дурсан бичсэн аж. Тэд Жобсын нэг найзтай хамт байр хөлслөн амьдарч байжээ. Залуус тухайн үедээ дэлгэрч байсан мансууруулах бодис LSD-г хэрэглэдэг байснаа ч нуугаагүй байна.
Эмэгтэй номондоо Стив Жобсын ажиллах ер бусын чадварыг гайхан онцолж “Ухаангүй гаж донтой юм шиг ажиллаж байсан ч толгойгоо өндийлгөхдөө “Би энэ дэлхийн хамгийн залхуу хүн” гэдэг байсан хэмээн дурссан байна. 1978 онд бүсгүйг төрөхөд Жобс түүнд хамаагүй мэт үйлдэл хийж байсан ч тавдугаар сард гаргасан комьютерээ Apple Lisa гэж нэрлэж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ