Унгарын цагаачлалын албатай хамтран ажиллана
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын урилгаар Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын албаны дарга хатагтай Жужанна Вег тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр тус Газрын дарга Б.Пүрэвдорж Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын албаны дарга Жужанна Вегийг хүлээн авч уулзан, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, харилцан туршлага судлах талаар санал солилцов.
gf
Уулзалтын төгсгөлд талууд “Харилцан ойлголцлын санам бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг хүчин төгөлдөр болсноор цагаачлал болон шилжих хөдөлгөөний салбарт хоёр байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шилжилт хөдөлгөөний чиглэлээр харилцан мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.fd
Өнөөдрийн байдлаар манай улсад Унгар Улсын 30 гаруй иргэн оршин суудаг бол тус улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн ажиллаж амьдардаг юм байна.
fd
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ