Д.Равдан: Нөхөн төлбөрөө тодорхой болгож Засгийн газарт хандана

Мэргэжлийн хяналтын газрынхан Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд шалгалт хийснээр хууль бус худалдаа цэцэглэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Уг нь худалдаа эрхлэгчид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандан Тамхины хяналтын тухай хуульд заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” гэх заалтаа эргэж харж өөрчлөхгүй бол хуулийн цоорхой ашигласан нөхдүүдээс болж олон хууль бус үйлдэл газар авах нь гэдгийг анхааруулсан байна. Мөн жижиг худалдаа эрхлэгчид нийт ашиг орлогынхоо 15 хувийг алдаж байна гэдгээ ч уламжилжээ.
6
Худалдаа эрхлэгчдийн хувьд нэг хайрцаг тамхинаас 300 төгрөгийн, паачик тамхинаас 3000 төгрөгийн ашиг олдог байсан гэнэ. Үүнийгээ сараар үржүүлж, нийт жижиг худалдаа эрхлэгчдээ оруулбал 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байх магадлалтай аж. Тиймээс одооноос эхэлж энэ бүх нарийн тооцоог гаргана. Улмаар тэд хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагыг Засгийн газарт тавина гэж хэллээ.6
Уул, ус сүйтгэж байгаа уул уурхайн компаниуд төрөөс нөхөн төлбөр шаарддаг бол жижиг худалдаа эрхлэгчид мөн зүй ёсны шаардлага тавьж нөхөн төлбөр шаардахаас аргагүй” гэж байна.7 “500 биш 100 метр” худалдаа эрхлэгчдийн бүлгийн ерөнхий зохицуулагч Д.Равдангаас зарим зүйлийг тодрууллаа. -Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээр хууль бус худалдаа буюу гар дээрх худалдааг цэцэглүүлж байна гэдгийг та бүхэн юугаар нотлох юм бэ?
-Мэргэжлийн хяналтын газрынхан орон нутаг болоод нийслэлийн дүүргүүдэд Тамхины хяналтын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаад шалгалт хийгээд маш их зөрчил гарч байна гэдгийг мэдээлсэн шүү дээ. Зарим газарт хоригт орсон бүсэд хүртэл тамхины худалдааг нууцаар хийж байгаад баригдсан жишээ бий. Энэ чинь эцсийн дүндээ Тамхины хяналтын тухай хуульд заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” гэх заалт амьдралд хэрэгжих боломжгүйг нотолж байна шүү дээ. Тийм учраас энэ заалтаа өөрчилж, хууль ёсны болгочихвол далд цэцэглэж байгаа хууль бус үйлдлүүд хумигдана.7
-Засгийн газраас нөхөн төлбөр шаардана гэж байна. Яг хэзээ та бүхэн нөхөн төлбөр шаардах вэ. Үүнээс өмнө хуулиа эргэж хар ч гэх юм уу. Тийм шаардлага тавьж болдоггүй юм уу? -Хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж бид хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-иас эхлүүлээд Ерөнхийлөгч, Засгийн газарт бүгдэд нь хандсан. Ерөнхийлөгчийн зүгээс бол “Энэ хуультай холбоотой асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд судалж байна” гэдэг хариу ирсэн. Бусад нь одоог хүртэл тодорхой хариу ирүүлээгүй байгаа. Тийм болохоор бид шат, шатны арга хэмжээ авна. Эхлээд тооцоо хийнэ, тэгээд нөхөн төлбөрөө тодорхой болгож Засгийн газарт хандана.7 -Тамхины хууль хэрэгжсэнээр нэг талдаа их зөв арга хэмжээ болж байна гэж үзэх хэсэг бий. Гэтэл та бүхэн ашиг орлого хаалаа гэж нөхөн төлбөр шаардах болж байдаг?
-Орлогынхоо 15 хувийг алдаж байна, тийм болохоор нөхөн төлбөр шаардана. Уул уурхайн компаниудын лицензийг цуцалснаар төр нөхөн төлбөр өгөх тухай ярьж байна. Уул уурхай гэхээр том, худалдаа эрхлэгч гэхээр жижиг асуудал гэж үзэж болохгүй. Ялгаа байхгүй адилхан хязгаарлагдсан учраас нөхөн төлбөрийн асуудал тавих нь зөв гэж үзэж байгаа.8
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ