АНУ, “Yahoo”-г хяналтадаа байлгадаг
АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноуден “Washington Post” сониноор дамжуулан Америкийн тагнуулын газрын нэг нууц мэдээллийг дамжууллаа. Сноудений хэлсэнээр “Yahoo” чатыг хүртэл АНУ-ын тагнуулынхан хяналтадаа байлгадаг гэнэ. Гэхдээ зөвхөн сэжигтэй этгээдүүдийн чатыг бус энгийн иргэдийнхийг ч бас тагнадгийг дурьджээ.
Сноудений сануулснаар ганцхан өдөрт л гэхэд “Yahoo”-гаар 444743 хүн байнга ордог, тэдний мэдээллүүдийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийнхан авдаг аж. “Yahoo” чат нээгдэж, хоёр хүн хоорондоо бичиж эхэлмэгц түүнийг нь тусгай албанд автоматаар дамжуулдаг программ ч бий болсон гэжээ. Мөн электрон бусад төхөөрөмжүүдээр илгээсэн мэдээлэл, цахилгааныг ч давхар хянадаг гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ