NBA эхлэхээр болов
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо тулгарсан асуудлаа шийдвэрлэж чадсанаар NBA-гийн тоглолтууд эхлэхээр боллоо.
Ирэх сарын 25 буюу зул сарын баярын өдөр NBA-гийн 2011-2012 оны улирлын тоглолт эхлэх юм. Багууд ирэх сарын 10-наас эхлэн тоглогчдын наймаа, солилцоогоо яаруухан эхлүүлнэ.
Улирлын тоглолт ирэх жилийн дөрөвдүгээр сарын 26-нд дуусахаар болжээ. Тиймээс багууд долоо хоногт 4 тоглолт хийхээр болж байна. Нийтдээ баг тус бүр 66 тоглолт хийхээр болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ