ТОП-20 индекс өсчээ

Монголын Хөрөнгийн Биржийн баасан гаригийн арилжаагаар 20 хк-ийн 68.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 91.3 мянган ширхэг хувьцаа арилжжээ.
Зах зээлийн үнэлгээ нэг их наяд 412.9 тэрбум болсон нь дээд амжилт тогтоосон явдал болж байна. Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн захын үнэлгээ нэг их наяд 373 тэрбумд хүрч байсан байна.
ТОП-20 индекс өмнөх өдрөөсөө 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эл өсөлтөд Махимпекс, Шарын гол, Адуунчулуун, АПУ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь нөлөөлсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ